BDO үнэлгээний үйлчилгээ нь эгзэгтэй, ээдрээтэй асуудлуудыг өсөлт, уян хатан байдал, урт хугацааны давуу тал болгох боломж болгон хувиргах ойлголтыг өгдөг.
Компани бүр болон түүний үндсэн хөрөнгө (болон өр төлбөр) нь өвөрмөц байдаг. BDO Mongoloa-д манай мэргэжилтнүүд танай бизнест тусгайлан тохирсон үйлчилгээг үзүүлэхийн тулд бүх салбар дахь гүн туршлагаасаа суралцдаг. Таны бизнес гарааны бизнес эсвэл Топ-100-д багтсан эсэхээс үл хамааран манай бүх үйлчилгээг таны үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлэн өргөжүүлэх боломжтой.
Бизнесийн ашиг сонирхол, тэдгээрийн үндсэн хөрөнгийг үнэлэх, загварчлах, дүн шинжилгээ хийх чиглэлээр олон жилийн турш тэргүүлэгч компаниуд BDO Mongolia-д хандсан.
Манай үнэлгээний үйлчилгээнд:
- Бизнесийн үнэлгээ
- Бид салбар салбарын харилцагчдад төрөл бүрийн зориулалт бүхий бизнесийн үнэлгээний үйлчилгээ үзүүлж байсан олон жилийн туршлагатай. Үнэлгээний мэргэжилтнүүд маань макро болон микро түвшинд үнэ цэнийн үндсэн хөдөлгөгч хүчин зүйлүүдийн дүр зургийг бий болгохын тулд бизнесийн талаар нарийвчилсан ойлголтыг боловсруулдаг.
- Санхүүгийн тайлагналын зориулалттай үнэлгээ
- BDO-ийн Үнэлгээний баг нь санхүүгийн тайлагналын зориулалт бүхий хараат бус үнэлгээ хийх техникийн мэдлэг, туршлагатай. Дэлхийн ихэнх улс орнууд нягтлан бодох бүртгэлийн стандартаа одоо мөрдөж буй СТОУС-тай нэгтгэж байгаа тул бодит үнэ цэнийн хэмжилт эрчийг авч байгаа билээ.
- Хөрөнгө оруулалтын зориулалттай хөрөнгийн үнэлгээ
- Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн үнэлгээ
- Худалдан авалтын үнийн хуваарилалт
- Үнэ цэнийн бууралтын тест
- Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн нөөцийн тооцоолол
- Биологийн хөрөнгийн үнэлгээ
- Хөрөнгийн үнэлгээ
- Бид мэргэшсэн үнэлгээчид болон мэргэжилтнүүддээ суурилан төрөл бүрийн хөрөнгийн үнэлгээг харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэдэг.
- PPA буюу Үнийн хуваарилалтын тооцоолол
- ESOP буюу Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрт зориулсан үнэлгээ
- IPO-д зориулсан үнэлгээ
- Биет бус хөрөнгийн үнэлгээ
- Биологийн хөрөнгийн үнэлгээ
Үнэлгээний үйлчилгээний хэрэгцээгээ ярилцахын тулд бидэнтэй холбогдоно уу.