
Л. Баярцогзол
БДО нь ашгийн бус салбарын аудит, татвар, зөвлөх үйлчилгээний өвөрмөц шаардлагыг ойлгодог бөгөөд энэ нь бидний олон жилийн турш тус салбарт ажиллаж ирсэн туршлагаас үүдэлтэй. Манай ашгийн бус байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг туршлагатай баг, мэргэжилтнүүд таны үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах аргачлалын боловсруулахын тулд тантай нягт хамтран ажиллана.
Бид танай байгууллага, эрхэм зорилго, үнэт зүйлсийн талаар хангалттай ойлголттой болоход цаг зарцуулж, энэхүү ойлголтоо ашгийн бус салбарт нөлөөлж буй асуудлуудын талаарх өөрсдийн мэдлэгтэйгээ хослуулснаар чанартай үр дүнд хүрдэг. Бид танд дараах зүйлсийг тодорхойлоход тусална:
Ашгийн бус гэдэг нь боловсролын байгууллага, буяны байгууллага, эрүүл мэнд, спорт, олон нийтийн клуб, гишүүнчлэлийн байгууллагууд зэрэг олон төрлийн байгууллагуудыг тодорхойлдог бөгөөд бид танай байгууллагын онцлог, өвөрмөц хэрэгцээ, сорилт, боломжуудыг тусгасан зөвлөгөөг өгдөг.