Арилжааны зөвлөх үйлчилгээ

Арилжааны зөвлөх үйлчилгээ

Хэлцлээ эцэслэх, компанийн өсөлт тэлэлтэд зориулж санхүүжилт татах, хөрөнгийн зах зээлд нэвтрэх зэрэг аль ч тохиолдолд таны бизнесийг ойлгодог, салбар болон зах зээлийн талаар хангалттай мэдлэгтэй зөвлөхүүд шаардагдах билээ. Биднийг сонгосноор таны бизнесийн нөхцөл байдалд тохирох M&A стратегиас авхуулан төлөвлөлт, дью дилиженс, хэлцлийн дараах үйлчилгээ зэрэг бүх төрлийн корпорацын санхүүгийн үйлчилгээг бид санал болгож байна.

Бид мэдлэг туршлагатай дотоодын зөвлөхүүдээс гадна дэлхий даяар үйлчилгээ үзүүлж буй БДО гишүүн пүүсүүдийн олон улмын зөвлөхүүдээрээ дамжуулан таны хэрэгцээ шаардлагад нийцсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай.


Арилжааны зөвлөх үйлчилгээ (Transaction services)

Арилжааны зөвлөх үйлчилгээ хариуцсан баг маань бүх төрлийн нэгдэл ба худалдан авалт, хөрөнгийн бирж дээр бүртгүүлэх, хувийн компани болох, хөрөнгө босгох хэрэгцээнд тань тулгуурлан дью дилиженсийн болон бусад үйлчилгээг үзүүлж байна. Арилжаа болгон хоорондоо харилцан адилгүй тул зөвлөх үйлчилгээг авснаар арилжаандаа бүрэн бэлтгэлтэй оролцохоос гадна үнэ цэнийг хамгийн өндөр байлгахад тусална.


Санхүүгийн дью дилиженс

Бид шинжилж буй бизнесийн орлогын чанар, ирээдүйн ашигт ажиллагааг тодорхойлж, тестэлж анхаарах асуудлууд дээр төвлөрдөг. Зах зээл, салбарын чиг хандлагын талаарх бидний ойлголт, туршлага нь бизнесийн мөнгөн урсгал, үйл ажиллагаа, орлогын дүн шинжилгээтэй хослон таны шийдвэрт туслах болно.


Дью дилиженсийн бусад үйлчилгээнүүд 

Бид санхүүгийн дью дилиженсээс гадна хэлцлийн үед танд шаардагдах бусад төрлийн дью дилиженсийн үйлчилгээг мөн санал болгож байна


Нэгдэл ба худалдан авалт (M&A)

Та бизнес худалдаж авах эсвэл зарж байгаа эсэхээс үл хамааран арилжааны давуу талыг бий болгох хараат бус зөвлөгөө, ойлголтыг хүргэх мэргэжилтэн шаардагдах үед бид танд туслахад бэлэн байна. Бид дараах нэгдэл ба худалдан авалтын үйлчилгээг санал болгож байна:

  • Худалдагч талын M&A
  • Худалдан авагч талын M&A


Бусад үйлчилгээ


Санхүүгийн загвар боловсруулах

Цогц, сайн төлөвлөгдсөн санхүүгийн загвар нь аливаа бизнесийн нэгэн чухал хэрэгсэл юм. Бид бизнес төлөвлөлт, арилжаанд зориулсан санхүүгийн загвар боловсруулсан туршлагатай. Бид дараах зориулалт бүхий санхүүгийн загвар боловсруулж үйлчилж байна:

  • Олон улсын байгууллагад тавих зээлийн хүсэлт
  • IPO
  • Үнэлгээ
  • Худалдан авалт
  • Сценарио ба мэдрэмжийн шинжилгээ


Дата Аналитик

Манай дата аналитикийн үйлчилгээ нь манай үйлчлүүлэгчдэд мэдээллээ цоо шинэ байдлаар харах боломжийг олгодог; мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагаа, гүйцэтгэлийг оновчтой шинжлэх, илүү сайжруулсан илүү мэдээлэлтэй шийдвэр гаргахад тань тусална.


Холбоо барих гол хүн

.

Г. Баянмөнх

Ерөнхий Захирал, Удирдах Партнер
personView Bio

Арилжааны зөвлөх үйлчилгээний талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Та өөрийн мэдээллээ оруулснаар манай нууцлалын мэдэгдлийг уншсанаа баталгаажуулж байгаа бөгөөд үүний дагуу таны мэдээллийг боловсруулахыг зөвшөөрч байна.