Куршид Алам
Санхүүгийн үйлчилгээ
Хүчтэй өрсөлдөөн, эдийн засгийн хямрал, хэрэглэгчдийн хүлээлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор санхүүгийн үйлчилгээний салбар хөгжиж, дасан зохицож байна. Ширүүн өрсөлдөөнтэй, улам бүр чанга зохицуулалттай болж буй энэ үед үйлчлүүлэгчдийг татах, өрсөлдөөнд түрүүлэхийн тулд шударга, ил тод байдал, шинэлэг санааг харуулах нь маш чухал болоод байна.
Бид үйлчлүүлэгчиддээ тулгардаг асуудлуудыг ойлгож, тэдэнд онцгой үйлчилгээ үзүүлэхээр ажилладаг. Бид олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудаас эхлээд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниуд, зах зээлд шинээр орж нэвтэрж буй компаниудад үйлчилгээ үзүүлдэг. Бид дараах салбаруудад аудит, татварын болон зөвлөх үйлчилгээг үзүүлдэг:
Хөрөнгийн менежмент
Банк, банк бус санхүүгийн байгууллага
Капитал маркет
Даатгал
Технологийн эрсдэл